Сүүлийн үед гэгээрэл бясалгал хэмээн ярих хүмүүс олширч байна. Тэр дундаа Монгол үндэсний маань эд хэрэгсэл, ёс жаяг гээд бараг бүх зүйл нь энергийн өндөр зэрэглэлтэй, далд ертөнцтэй нягт холбоотой гэж ярих хүмүүсийг та бүгд мэдэж байгаа биз ээ. Эдгээр хүмүүсийн нэг болох жүжигчин Пүрэвмаа буюу 80-аад оны залуусыг байлдан дагуулсан “Би чамд хайртай” уран сайхны киноны Үрлээгийн дүрээр олонд танигдсан жүжигчин бүсгүй маань Чинхайг дээдлэн хүндэлж гэгээрлийн замаар замнаж яваа хөдөлмөрч нэгэн юм. Тэрбээр загвар зохион бүтээгч, гимнастикийн мастер, жүжигчин гээд олон авьяастай бүсгүй аж. С.Пүрэвмаа бараг гучин жил монгол хувцасаа судалж, хүний биед хэрхэн зохицож, хамгаалдаг тухай маш ихийг судалсан гэнэ. Өвчин зовлон ихсээд байгаа далд учир шалтгаан нь бидний эдлэл хэрэглэл, амьдралын хэвшлээс шууд хамаарч байгааг тэр олон өнцгөөс баримттайгаар тайлбарлаж чадах гэнэ лээ. Мөн бясгалал болоод хүний биеийн антоми, хувцас судлалд 30 жилийг зориулаад байгаа тэрбээр өдгөө сүнслэг бие, оюун ухаанд зориулсан хувцас урладаг байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ