Энэ сарын 22-нд Налайх дүүргийн иргэн 42 настай Б-г малаа усалж байхад нь УБТЗ-ын харьяа IV зөрлөгийн ажилчин гэх гурван залуу зо¬дож, улмаар ма¬шиндаа хүчээр суулган хэргийн газраас холгүй байдаг шигүү модтой Бум¬бат уулын аманд аваа¬чин дахин, дахин маш хэрцгийгээр зодсон байна. Дараа нь Машины¬хаа хойд талын багааж¬наас сав¬тай 4.5 литр ша¬тахуун гаргаж ирж талий¬гаачийн хувцас дээр нь асгаж, татсан тамхиныхаа шү¬дэн¬зийг шидэж, тали鬬гаа¬чийг амьдаар нь шатаа¬жээ.Тэд талийгаачийг шатаачихаад ууланд булахаар нүх ухсан байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас барсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж байгаад өчигдөр онц ноцтой хүнд гэмт хэрэгт тооцон Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн аж. Гэмт этгээдүүд “Малаа булаацалдан маргалдаад үг сөргөхөөр нь айлгах гэж байгаад санамсаргүйгээр хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ. Монгол хүн байж адилхан монгол хүнээ итгэхэд бэрх тийм хэрцгийгээр хөнөөнө гэдэг тун эмгэнэлтэй. Юутай ч ийм хэрцгий авир жирийн нэгэн хүнээс гарахгүй л болов уу. Сэтгэл нь мөс, зүрх нь чулуу болсон иймэрхүү балмад танхайчуудад ялын дээдийг өгч нийгмээ цэвэрлэх юмсан.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө