Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Акинори буюу Д.Дагвадоржийн тухай ном худалдаанд гарчээ.
Тус номыг өчигдрөөс “Амазон” цахим хуудсаар худалдаалж эхэлсэн байна. “Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн” нэртэй уг ном 1260 иен буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй аж. Номд аваргын хувийн амьдрал болон спортод гаргасан амжилтын тухай өгүүлжээ.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж 1999 оны эхээр мэргэжлийн сумо бөхөд хүч үзэж эхэлснээс хойш хоёр жилийн дотор дээд зиндаанд барилдах болсон. 2003 оны тавдугаар сараас сумо бөхийн ёкозүна цолтон болсон билээ. Асашёорюү зодог тайлах хүртлээ дээд зиндаанд 25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж, 173 ялагдал хүлээжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө