Рок поп урлагт 14 настайдаа анхлан хөл тавьж "Харанга хамтлагаас ”Үгүйлэн санана” дууг нь дуулах эрх аваад хязгааргүй их баярлаж явсан тэр жаахан охин өдгөө олонд танигдсан дуучин болжээ. Түүнээ хойш өдий хүртэл хугацаанд түүний хөгжмийг харах үзэл бодол багагүй өөрчлөгджээ. Рок попын ахмад, дунд үеийн олон уран бүтээлчид ч итгэл найдвар тавин байгаа залуу уран бүтээлчдийн дундаас Маралжингоог онцлон нэрлэдэг нь бас учиртай. Одоогоор Маралжингоо нь шинэ уран бүтээл дээрээ ая зохиогч Гангатай хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү уран бүтээл нь улиг болсон поп-баллад биш өөр сонирхотой хөгжимөөр нь хийгдэж байгаагаараа маш онцлог болох аж.
Дуучин Маралжингоод Монголын хөгжмүүд хэтэрхий нуршаа, нэг газраа гацчихсан юм шиг санагддаг гэнэ. Тиймээс энэ байдлыг бүрмөсөн арилгаж чадахгүй ч гэсэн Монголын рок поп хөгжмийг жижигхэн ч гэсэн өөрчлөхийг оролдох болно хэмээн залуу дуучин маань ярьжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө