Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа өнгөрсөн бямба гаригт “Буриад түмэндээ өргөх хүндэтгэлийн тоглолт” дуун цэнгүүнээ өргөн олондоо толилуулжээ. Түүний тоглолтод ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Батцэрэн, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Усть-Ордагийн гавьяат жүжигчин Д.Бямбажав, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Чинзориг, Ариунаа, соёлын тэргүүний ажилтан Ж.Чингис, Т.Наранцэцэг, Ц.Мөнхболд нарын олон уран бүтээлч урилгаар оролцож ая дууны мялаалга өргөсөн байна. Түүнчлэн БНХАУ-ын нэгдүгээр дэсийн тоглогч, ӨМӨЗО-ны Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ц.Должин Д.Долгормаа дуучны тоглолтод урилгаар ирж оролцжээ.
ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа сонгодог урлагийн сүм болсон дуурийн театрт хөл тавьснаас 30 гаруй жил дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад дуулж, хоолойн цараагаа гайхуулсан дуучин юм. Харин тэрээр энэ удаа буриад зон олондоо зориулан хүндэтгэлийн тоглолтоо хийсэн нь энэ юм. Тоглолтынх нь үеэр дуучин Д.Долгормааг Ард түмний гавьяат цолоор шагнасан байна. Мөн Дэлхийн монгол туурагтны боловсрол, соёл, урлагийн академиас түүнд гавьяат жүжигчин цол олгожээ.
Тоглолтод Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч С.Билэгсайхан, Буриад улсын төлөөлөгчийн газрын орлогч дарга Б.Жаргал болон дуучны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, 10 жилийн ангийн нөхөд нь, ДБЭТ-ын хамт олон Хөгжим бүжгийн коллежийн хамт олон хүрэлцэн ирж, нутгийн дуучиндаа хүндэтгэл үзүүлсэн юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй