Америкийн уугуул иргэд гэгддэг индиан омгийн төрөлх нутаг Могиканы нэрт жүжигчин Рассел Минс өчигдөр 72 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1992 онд Америкийн нутгийн уугуул индиан омгийн тухай өгүүлсэн нэрт зохиолч Жеймс Фенимор Куперийн түүхэн романаас сэдэвлэн бүтээсэн “The Last of the Mohicans” киноны гол дүр “Chingachgook”-ийн аавын дүрээр олны танил болсон юм. Минс “Америкийн индианчууд” хөдөлгөөний гишүүн бөгөөд 1973 оны индиачуудын “Wounded Knee” оны бослогыг удирдаж байжээ. Тэрээр өчигдөр буюу даваа гаригт Өмнөд Дакота дахь төрөлх нутаг “Олгола Сиокс”-т таалал төгссөн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч эх сурвалжуудад мэдээлсэн байна. Минс 2011 оны наймдугаар сараас улаан хоолойн хорт хавдар өвчин тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Түүнчлэн тэрээр кинонд тоглохын хажуугаар “Electric Warrior”, “The Radical” хэмээх уянгын дуутай хоёр ч цомгийг шүтэн бишрэгчиддээ хүргэж байсан аж. Минс дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд арван хүүхэдтэй юм байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй