Монголд маань хэд, хэдэн хошин урлагийн продакашнууд уран бүтээлээ туурвиж буй. Өнгөрсөн өдрүүдэд бүгд л ээлж дараалан шоу тоглолот үзүүлж, одоо өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгвэл энэ удаад урлагийнхан хөдөө орон нутгаар тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж эхэллээ. Тухайлбал “X ТҮЦ”, “Шинэ үе” продакшныхан энэ сарын дундуур хөдөө орон нутгаар хийх аяллаа эхэлсэн бол “Мөрөөдлийн театр”- ын залуус ирэх сарын 1-нд орон нутгийг зорих аж. Тэд Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дархан Сэлэнгэ аймагт зочилж, “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу тоглолтоо хөдөөгийн үзэгчдэдээ өргөн барих юм.
Харин “Маск” продакшныхан “Загалмайлсан инээд” хошин шоу тоглолтоор намар цагийн нээлтээ хийсэн. Тэд уг уран бүтээлээрээ ирэх сарын 9-нд алс холын АНУ-ыг зорихоор төлөвлөж байгаа аж. Ийн манай хошин урлагынхан аян замдаа бадарчилахаар гарлаа. Олз омгоор арвин байх болтугай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө