Та бид өмнө нь эрэгтэй уран нугараач гэж төдийлөн сонсож, үзэж байгаагүй болов уу. Тэгвэл эмэгтэйчүүд л нугардаг, уян хатан биетэй байдаг гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, Монголын шоу бизнесийн ертөнцөд цахиур хагалсаар гарч ирсэн энэ залууг Э.Лхагва-Очир гэдэг. Өнгөрсөн оны шинэ жилийн тансаг арга хэмжээнүүдийн гол дүр, мега стар болсон түүнийг хэдийнэ дээдсийн нугараач хэмээх болсон нь чамгүй өндөр үнэ ханштай нь холбоотой. Эр хүний булчин шөрмөс нь зангирч, зургаан толгой нь товойсон хүдэр чийрэг, гоолиг төгс биеэр үзэгчдийг дуу алдуулдаг тэрээр Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюушын гарын шавь, Монголын 3 эрэгтэй уран нугараачийн нэг. Эрлийз төрх, өвөрмөц имижээр орон зайгаа тунхаглах болсон Э.Лхагва-Очир аравтайгаасаа циркийн урлагт хөл тавьсан бөгөөд уйгагүй хөдөлмөр, цаг наргүй бэлтгэл сургуулилтын үр дүнд ийм дайны амжилтын эзэн болсноо онцлох дуртай. Налайхад бага насаа өнгөрүүлсэн эгэл жирийн айлын хүү тэрээр хамгийн сүүлд Швейцарьт нугарч байсан бөгөөд хэдийгээр гадныхантай харьцуулахад үнэлгээ доогуур ч эх орондоо өөрийгөө таниулах ёстой гэдэг үүднээс энэ жил эх орондоо түр саатсан аж. Ирээдүйд Монголын хамгийн том варьете клуб байгуулах мөрөөдөлтэй нугараачийн гэргийг Э.Аззаяа гэдэг бөгөөд спортын мастер цолтой тамирчин бүсгүй. Өдгөө хөл хүнд Э.Аззаяа бүсгүй анхны хүүхдээ луу жилийн сүүлээр өлгийдөж авах аж. Тэдэнд аз жаргал хүсье.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй