Монголчуудын архидалт жил ирэх тусам залуужсаар байгаа мэт. 11 жилийн сурагчид гэгээн цагаан өдрөөр согтуу хөлхөж, шөнийн цэнгээний газар цагийг нөхцөөдөг нь нууц биш. Үүний нэгэн тод жишээ болохуйц харамсалтай мэдээ дуулгая. Өвөрхангай аймгийн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч охин архинд хордож амиа алдсан гэх мэдээг эх сурвалжаас авлаа. Түүнийг гэрийнхээ ойролцоо жалганд ил харагдах шархгүй нас барсан байхад нь ээж нь олжээ. Урьдчилсан байдлаар осгож нас барсан гэх дүгнэлт гараад байгаа аж. Харин яг ямар шалтгаанаар амиа алдсаныг шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу удахгүй гарна гэнэ. Амиа алдсан охин ангийнхаа дөрвөн охинтой хамт архи ууж улмаар хордсон байж болзошгүй гэх урьдчилсан таамаглал дэвшүүлээд байна. Уг хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө