10-р сарын 19-нд UB Palace-ын их танхимд “Элэглэлийн засгийн газар” нэртэй шинэ төрлийн тоглолт тавигдлаа. Элэглэлийн урлаг манайд эртнээс хөгжиж ирсэн ч яг ийм бүрэн хэмжээний тоглолт тавигдаж байгаагүй юм. Т.Анхбаяр, Б.Нямхүү, Ж.Булган-Эрдэний нийлсэн гурван залуу авъяас билэгээрээ нэгдэж “Parody” хамтлаг байгуулсан нь ийнхүү бие даасан тоглолт хийх хэмжээнд хүрсэн аж. Монголчууд хэдийн шинэлэг зүйлийг хүсэмжилж байсан болохоор танхим дүүрэн үзэгчид уран бүтээлч залуусаа угтан авснаар Элэглэлийн засгийн газар "байгуулагдсан" юм.
Тоглолтод МУГЖ Д.Батсүх, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, Ньюанс хамтлаг, Fire-ийн Далай, Бөрт чонын үрс бүжгийн хамтлаг хүрэн ирж уран бүтээлээ толилуулсан бөгөөд авьяаслаг гурван залуу монголын сор болсон дуучдыг андууртал дуурайн дуулж байсан билээ. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн баярт мөч бол тус хамтлагийн гишүүн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ Соёлын Тэргүүний Ажилтан цолоор шагнуулсан явдал байлаа. Энэхүү цолыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн дарга П.Алтангэрэл гардуулаад “Элэглэл гэдэг бол төрөлөхийн авъяас шаарддаг урлаг юм. Би ийм мундаг авъяаслаг залуу одоо хүртэл энэ шагналыг аваагүй байгаад гайхаж байна” гэж хэлсэн юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй