Маск продакшны жүжигчин Баярмагнай нь оюутан ахуй байхаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан гэдэг. Өөрийнхөө болон дүү нарынхаа сургалтын төлбөрийг зуныхаа амралтаар тарваганы арьсны наймаа зэрэг жижиг ганзагын наймаагаар олж аав ээждээ нэг их ачаалал үүрүүлдэггүй байсан гэж мэдэх нэг нь ярьдаг юм билээ. Тэрээр СУИС-ыг төгсөөд УДЭТ-д ажиллаж байгаад хошин урлагийн нэрт мастер Батзаяагийн доор хошин урлаг руу орсон бөгөөд энэ нь өнөөдрийн энэ амжилтанд хүрэх анхны алхам байжээ.
Багын дотны андуудаа хэзээ ч хаядаггүй бөгөөд ядарч яваа найздаа туслахад хэзээд бэлэн гэж хүмүүс түүнийг магтацгаадаг. Харин түүний хэтэрхий гэнэн цайлган зан нь заримдаа өөрт нь гай болдог гэдэг. Одоо түүнийг Монголд танихгүй хүн байхгүй гэхэд нэг их буруудахгүй болов уу. Баярмагнайтай гудамжаар юм уу аливаа үйлчилгээний газар таарсан хүмүүс түүнийг хүндэлж, мэндэлж өнгөрдөг нь жүжигчинд маань таатай байдаг аж. Харин зарим нэг нь түүн ихэд таагүй ханддаг гэнэ. Учир нь “за алив бид нарыг нэг сайхан инээлгээдэх” хэмээн бүдүүлэг аашлах нь огт таалагддаггүй хэмээн жүжигчин Баярмагнай ярьжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө