“Grammy” наадмын найман удаагийн шагналт, Их Британийн алдарт дуучин Адель өнгөрсөн бямба гаригт амаржиж, хүүтэй болжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр ээж, хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд Адель болон түүний найз залуу Саймон Конеки нар хүүтэй болсондоо туйлын баяртай байгаа гэнэ. Мөн дуучин Адель амаржсаныхаа дараа “Би цаашдаа сайн ээж, сайн эхнэр байхын тулд хичээх болно.” гэж хэлжээ. Аделийн хувьд энэ хүүхэд нь анхных бол найз залуугийнх нь хувьд хоёр дахь хүүхэд юм байна. Саймон Конеки өмнөх эхнэр Клари Фишерээсээ таван настай хүүтэй аж. Дуучин Адель ээж болох гэж буйгаа удаан хугацаанд нууцалж байсан ч өнгөрсөн долдугаар сард хөл хүнд болсноо албан ёсоор олонд зарласан юм. Мөн Адель амаржихаасаа хэдхэн долоо хоногийн өмнө "Skyfall" хэмээх Жеймс Бондын шинэ цувралын дууг дуулсан нь хит болоод байгаа юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө