Жагсаал цуглаан хийж, сайн муугаар олонтаа хэлүүлэн байж дээшээ гарч ирсэн Уянга хатагтай өдгөө УИХ-ын гишүүний суудал залраад буй. Улс төрийн тавцанаа өөрсдийгөө хамгийн туршлагтай гэх МАН-ынхан ажил цалгардуулж, ардчилал гэх нэрийн доор эрхэм түшээд маань хурлын танхимынхаа хаалга хааж суулт зарлаад байна. Хөндлөнгийн зүгээс хархад үнэхээр л сонгууль будлиантуулсан нь үнэн бол ялагдлаа хүлээж сураасай л гэж хэлмээр санагдах юм. Тэдэнд ажлаа явуулахыг хүсж тэмцэгчээрээ алдартай Уянга гишүүн очиж үг хэлэхэд Су.Батболд гишүүн ихэд уурслаа. “Явдаг газраа явж, хуцдаг газраа хуц” гэх утгатай үг ширүүхэн хэлсэн аж. Харин үүний хариуд Уянга гишүүн “та мэтийн хүнээр заалгадаг хүн нь би биш” хэмээн “тас” хийтэл хэллээ. Шинэхэн гишүүнд ингэж хэлүүлсэн туршлагатай Су.Батболд гишүүн хариу хэлж чадалгүй дэмий л нэг ёжтойхон инээж харагдана лээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ