Амин нүдэн, Үггүй хайр, Үймэрсэн сэтгэл зэрэг олон сайхан дуунуудаара ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуучин Амражаргал “Сэтгэлд нуугдсан харц” хандивын тоглолтоо хийлээ. Энэ дуучин бүсгүй маань төрөлхийн хараагүй боловч урлагийн халуун тогоонд 25 жил зүтгэжээ. Өдгөө түүний уран бүтээл нь чамгүй олон бөгөөд мөн 130-аад дуунд ая зохиожээ. Дуучин Амаржаргалыг МУГЖ Жавхлан үргэлж дэмжиж ажиллдаг бөгөөд “Сэтгэлд нуугдсан харц” цомгийг нь ивээн тэтгэж, өөрийнхөө баг хүмүүсийг ажиллуулсан байна. Саяхан болж өнгөрсөн энэхүү тоглолтыг ч Жавхлан ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тоглолтонд МУГЖ С.Жавхлан өөрөө дуулж, МУСТА Л.Болдбаатар, Л.Банзрагч, дуучин Отгонгэрэл, Гэрэлчулуун, Эрдэнэбаяр, Чинбаяр, Азжаргал, Эрдэнэдалай зэрэг олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө. Мөн Амаржаргал өөрийн өөрийн нөхөрийн хамт хамтран дуулж үзэгч олноо уяраав. Ийм л нэгэн үдэш дуучин Амаржаргал төрөлхийн хараагүй ч өөрийн сэтгэлийн хараа болсон олон сайхан ая дуугаа эгшиглүүлж, үзэгч олонтойгоо дотно байлаа.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй