TV5” телевизээс дуучин Ноён Бондгорт “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт оролцох санал тавьсан байна. Энэхүү саналыг Ноён бондгор тун таатай хүлээж авчээ. Тэрээр өөрөө ярихдаа “энэ нэвтрүүлэгт оролцсон хүн заавал сайн бүжигчин байх албагүй. Залуучуудад зөв үлгэр дууриал, сэтгэхүйг суулгаж байгаа нь надад таалагддаг” гэжээ. Энэ нэвтрүүлэгт оролцсоноороо өөрийнхөө авьяас, боломжийг нээж байгаа хэрэг хэмээн Бондгор дуучин маань ихэд баяртай байгаа гэнэ шүү. Түүний хамтран бүжиглэгчээр “Хатантуул” хамтлагийн бүжигчин Сувдаатай аж. Бүжгийн багшаар Энхээ гэх багш ажилаж дэглэж байгаа сурагтай. Тайзнаа хамгийн түрүүнд “Ча ча” бүжиглэх бөгөөд бүжгэндээ эрчимтэй бэлдэж байгаа юм байна . Гурав хоногийн дараа бүжиглэх болохоор эрчимтэй бэлтгэл хийж байна. Дээрээс нь эхний бүжиг бүжиглэхийн хажуугаар “Ботгон тэшээ”-г дуулахаар болжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө