Монголд 1,000,000 үзэгчтэй болсон видео бичлэг youtube-д байдаггүй бөгөөд хамгийн их хандалт авсан дуу болох хүүхдийн “Гоёо, гоёо” дуу 932,139 үзэгчтэй тэргүүлж байна. Саяхан мөрөөдлийн театрын хамт олны хийсэн “Монгол Ганнам стайл” видео бичлэг нь үзэгчдийн тоогоор 1,000,000 хүрсэн байна. Харамсалтай нь энэхүү видео бичлэгийг Facebook-д Ноён iz нэрээр олноо танигдсан залуу устгажээ. Уг нь бол мөрөөдлийн театрынхан youtube-д анхлан тавьсан боловч “ноён iz” зөвшөөрөлгүй хуулбарлан өөрийн нэр дээр тавьсан аж. Тэрхүү хуулбарласан Монгол Ганнам стайл видео бичлэг нь тийн хамгийн олон хандалт авсныг устгасан нь хачирхалтай. Ноён iz гэх залуу өөрийнх нь хуудаснаас илүү олон хандалт авч, like цуглуулсан энэхүү бичлэгэнд дургүйцлээ илэрхийлж буй нь тэр байх хэмээн олон хүмүүс үзэж байгаа ажээ. Мөрөөдлийн театрынхан видео бичлэгээ нэг сая үзэгчтэй болсон тохиролдолд шоу зохиох төлөвлөгөөтэй байсан нь талаар өнгөрлөө.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө