Хятадын топ их сургуулийн нэг болох "Чинхуа" сургуульд сурч байгаа дуучин Ану цаашид бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Мөн Италийн эстрад дуу дуулаачийн их сургуульд суралцах шалгалт өгч, тэнцсэн гэнэ. Тиймээс урлаг болон бизнесийн алинаар нь явахаа шийдэж чадахгүй “ацан шалаа”-нд ороод байгаа сурагтай. Гэхдээ юуны өмнө хагас жилийнхээ хэлний бэлтгэлийн сургуульдаа сураад төгссөний дараа Итали явах эсэхээ шийдэх гэнэ. Хэзээнээс гоо сайхандаа анхаарч ирсэн дуучин Ану боловсролоо дээшлүүлэхээс гадна гоо сайхны хагалгаанд чамгүй хэдэн удаа орсон. Үүндээ ч мөнгө хармладаггүй нэгэн. Хамгийн сүүлд гэхэд биедээ алтан утас суулгуулсан аж. Нүүр, шилэн хүзүү, зүрхний орчимд суулгуулсан алтан утас нь ямар нэг гаж нөлөөгүй, урт наслуулах увидастай юм байх. Хамгийн гол нь арьсны гүнд сууж өгснөөрөө арьсыг дээш нь өргөж байдаг гэнэ. Тэрбээр биедээ алтан утас суулгуулахын 7500 ам.доллар төлсөн юм байна.
“Прокурор Г.Баясгалан 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт анхнаас нь хяналт тавьсан учир түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан"
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа