Жастин Бэйбэр зовлонд нэрвэгдэж өөрийнх нь улаан фэн болсон хэд хэдэн охид, хөвгүүдтэй уулзаад байна. Хэсэг хугацааны өмнө өөрийнх нь тоглолт үзээд харих замдаа хүчиндүүлсэн охинтой уулзаж нулимс унаган байсан бол энэ удаад 14 настай зүрхний өвчнөөсөө болон шаналж буй Дерек Рассель хүүтэй уулзжээ. Энэ хүүгийн зүрхний өвчин дөрөвдүгээр шатандаа орж, хүндэрсэн бөгөөд маш аюултай, эрсдэлтэй байгаа аж. Эмч нарын хэлснээр бараг эмчилгээгүй юм байна. Д.Рассель хүүгийн ээж Аллисон Мэзэр хэлэхдээ “Миний хүү аль дээр үеэс л Жастин Бэйбэрийг шүтэн биширсээр ирсэн. Хүүгээ түүнтэй нэг удаа ч болов уулзуулан танилцуулахыг хүссэн юм. Хүү маань аажмаар өмнөх үйл хөдлөлөө мартсаар байгаа” гэжээ. Залуу дуучин өөрийн фендээ цаг гарган тоглолтынхоо өмнө танилцсан байна. Энэ мэтчилэн Жастин ч өр зөөлөнтэй, их зангүйгээр гэх олон сайхан ааш зангаараа фэнүүдийгээ байнга баярлуулж явдаг гэнэ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө