Намсрайнноровын дууны шидээр амилсан үдэшүүд


Сэвлэг шиг бас бүүвэй шиг тийм л сайан уяхан үдэш 2012 оны 10 сарын 10, 11 –ний үдэшүүдэд болсон юм. Нийтийн дууны дууны ертөнцөн өөрийн гэсэн нэгэн тод жим гарган яваа МУСТА Намсрайнноровын тоглолт үзэгчдийг уяруулж, суудал дээрээ өндөлзүүлсэн сайхан тоглолт болж өндөрллөө. Хайртай дуучныхаа олон сайхан хайрын болоод аав ээжийн тухай уянгын, ухаарлын дууг хүмүүс даган дуулж алга ташилтын аадар нижигнүүлж, зарим буурлууд уярлын нулимстай яг л сэвлэг шиг... бүүвэй шиг... тийм л тоглолт болсон юм. Харин нэг саар мэдээ нь бөхийн өргөөний тог тоглолтын үеэр хэд, хэдэн удаа тасарч  хүмүүсийг бага зэрэг бухимдуулсан. Мэдээж үүнийг тоглолт зохион байгуулагчид болоод Намсрайнноров зохьцуулахгүй нь тодорхой. Бусдын ажилдаа хайнга хандсаны улмаас олон хүний хүлээлгэсэн тэр сайхан үдэшийг сарниулангаа алдсан. Гэвч дуунд дуртай Монгол түмэн маань  хүлээцтэй хандаж энэ үдэш Намсрайнноровын дууны шидээрэ амилсан юм. Тоглолтонд Э.Бүрнээбаяр, Х.Болормаа, Д.Энхзул нар хүрэлцэн ирж нийтийн дууны залуу үеийн сор шиг төлөөлөл болсон урлагийн анд дүүдээ баяр хүргэж, түүнийг хүндлэн ирсэн дуунд дуртай ард түмэндээ зориулан мэндчилгээ дэвшүүллээ.