Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Хан-Уул дүүрэгт барьж буй зарим орон сууц, үйлчилгээний барилгатай холбогдсон шийдвэр, түүний хэрэгжилтийн байдалтай танилцжээ. Тухалбал, I хороонд баригдсан “Адоре пропертиз” ХХК-ийн үйлчилгээний барилга дээр очсон юм. Жилийн өмнө баригдсан 12 давхар энэ барилгыг хоёр давхар өргөтгөлийн хамт нураах бүх шатны шүүхийн болон захиргааны шийдвэр гарсан ч барьсан компани нь олдохгүй байгаа, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар оршин суугчдыг одоо хүртэл хохироосоор байна. Зөвхөн өргөтгөлийн хоёр давхар байшинг нураахад 40 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Бид зургаан жил гэртээ ч , гадаа орчиндоо ч маш хүнд байдалд амьдарч байна. Энэ барилгыг нураах гүйцэтгэлийг хийж өгөөч гэж 14, 15-р байрны иргэд Засаг даргаас хүссэн байна.
Албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж, эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хохироосондоо та бүхнээс албан ёсоор уучлал гуйж байна. Бид дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө хичээн ажиллана. Гарсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлж, алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Энэ барилгыг нураах гүйцэтгэлийн ажлыг хүйтрэхээс өмнө хийнэ, зардлыг хохирол учруулсан компаниар нөхөн төлүүлнэ гээд долоон хоногийн дотор энэ барилгыг нураах хөрөнгийн асуудлыг шийдэхийг БХБТГ-ын дарга Э.Хүрэлбаатарт үүрэг болгожээ. Мөн энэ байрны баруун талд байрлах МАК компани өргөтгөл хийхээр дур мэдэн хашаагаа томсгон татсан байсныг зогсоох үүргийг Газрын албаны дарга М.Батсайханд өгсөн байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй