"Лондон-2012" дижитал болон гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 3-8 хүртэл үргэлжилж дууслаа. Монголоос анх удаа Лондонгийн олимпийн фото сурвалжлагчаар ажилласан гэрэл зурагчин Ч.Ганбат Уран зургийн галлерейд олимпийн торгон агшнуудыг дуран авайд буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан нь олны сайшаалыг хүртлээ. Тэрээр олимпийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирын барилдааны торгон аварга агшин, Н.Түвшинбаярын Лондонгийн олимпийн наадамд финалд үлдэж буй дүр зураг, гурав дахь олимпоосоо анхны хүрэл медаль хүртэж буй У.Мөнх-Эрдэнийн баярт царай, Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны олимпийн медальтан болсон С.Батцэцэг, мөнгөн медалиа чамлаад нулимс дуслуулсан Н.Төгсцогтын ялалтын гайхалтай хором бүхнийг фото зургийн хальснаа үлдээжээ. Мөн Монголын баг тамирчдын болон дэлхийн шилдгүүдийн ялалт, ялагдлын ховорхон агшинг зураач маш тод томруунаар авсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө