Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагуудын мэдээллийн системүүдтэй уядуулан “Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна.
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийн хүрээнд Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж эхэллээ.
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем нь зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системд суурилсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, нөлөөллийг хянаж бодит хугацаанд илрүүлж урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулахад төр, хувийн хэвшил, иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан систем юм.
Тус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем нь аюулд ямар мал, малчдын бүлэг, аль бүс нутаг хамгийн их өртөлт болон эмзэг байдлын үзүүлэлтүүдийг уялдуулан тодорхойлох, Засаг захиргааны тодорхой нэгж (улс, бүс, аймаг, сум)-ийг сонгон тухайн нутаг дэвсгэрийн аюулын нөлөөлөл, эрсдэлийн нэгдсэн үнэлгээг хийх, зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах, нөөцийг оновчтой хуваарилах, шийдвэр гаргахад бодит суурь мэдээллийг боловсруулах, бусад төрөл бүрийн сэдэвчилсэн дүн шинжилгээ хийх, ашиглах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна