2023 онд 659 грамм жинтэй дутуу төрсөн бяцхан үр өнөөдөр гурван нас хүрч, өөрийг нь амьдралд хөл тавихад тусалсан эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзахаар ээжийнхээ хамт иржээ.
Дэлхийн дутуу нярайн өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дутуу нярай асар их ирээдүй” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр дутуу нярайн тусламж үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудал, эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, өсөлт хөгжил, эхийн сүүний ач холбогдол, эмзэг асаргаа болон гэр бүлийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлага солилцов.
Мөн дутуу нярайн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал болохыг онцоллоо.
Энэ үеэр бяцхан үрийн ээж өөрийн хүүхдийг асарч, эмчилсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан талархлын захидал уншиж, гарын бэлэг гардуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
650 грамм жинтэй төрсөн бяцхан охин өнөөдөр гурван нас хүрчээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна