Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.
Эх хэл бол харилцааны хэрэглүүр төдий бус, харин улс үндэстний эх түүхийн ой санамж, өв соёл, өвөрмөц сэтгэлгээ, эв нэгдлийн үнэт зүйл, тусгаар тогтнолын амин чухал дархлаа юм гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулж нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж буй ажээ. Монгол хэлний багш нарын зөвлөгөөнийг таван жил тутам тогтмол зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэн, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Төрийн шагнал хүртсэн багш нарт Ерөний сайд Н.Учрал шагналыг нь гардууллаа. Ажил үйлсээрээ салбартаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Дэлхийн мөрөөдлийн сургууль” төрийн бус байгууллагын зөвлөх багш, доктор, профессор Содномдоржийн Цэцэгмаа, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах шинжээч Аръяагийн Цолмон нарыг Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагналаа.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан багш, сурган хүмүүжүүлэгчдийг төрийн дээд одон, медалиар шагнаж, алдар гавьяаг нь үнэлэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1975 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна