ТАНИЛЦ: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс таны төлөх татвар ингэж буурна

Moderator
2 цаг 7 минутын өмнө

Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг баталсан байдаг. Ингэснээр иргэн, ААН-үүдэд хамаатах татварын өөрчлөлтүүд ирэх оны буюу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон юм.

Үүнээс ААН-үүдэд хамаатах гол заалтуудыг дурдвал:

-Татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халсан. Ингэхдээ гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй байхаар хуульд тусган батлуулсан юм. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлсэн.

-ААН-үүд гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд шууд гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан. Харин шинэ хэрэгжих хулуиар тухайн байгууллага гаалиа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болсон.

-НӨАТ суутган төлөгчийн босго 400 сая төгрөг болсон. Энэ босго 50 сая төгрөг байгаа билээ.

-Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй

Харин иргэн, хувиараа бизнес эрхлэгчдийн тухайд,

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100% хөнгөлнө. Харин 2 сая хүртэлх орлогоос 1 хувиар татвар тооцож авах зохицуулалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

-Жилийн борлуулалтын орлого нь 1.0 тэрбум төгрөгөөс бага бол орлогынхоо 1 хувиар татвар төлнө

-Иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөгдөнө.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.182.101
    52 минутын өмнө

    Зайлаачээ сонгууль болох жилээ сайхан пиар хж бндаа

    Хариулах