Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сард 38 829 эх амаржиж, 39 149 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 1 596 (3.9%), төрсөн хүүхдийн тоо 1 584 (3.9%)-аар тус тус буурчээ.
Жил бүрийн эхний 9 сарын байдлаар 1 000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4-өөр буурсан байна.
1 000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян- Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт улсын дүнгээс 0.3-4.8-аар илүү бусад аймагт 1.0-6.6-аар бага байна. Тухайлбал, 1 000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 4.7 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дүнгээс 6.6-аар бага байна.
Нас баралт 2026 оны эхний 9 сарын байдлаар 13 331 болж өмнөх оны мөн үеэс 168 (1.3%)-аар нэмэгджээ. 1 000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дүнгээс 0.1-0.4-өөр илүү, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгаас бусад аймагт 0.1-0.8-аар бага байна.
Мянган хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон,
Говьсүмбэр, Дархан-Уул, Увс, аймагт улсын дүнгээс 0.4-5.6-аар илүү, бусад аймагт 0.4-6.7-оор бага байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
ТАНИЛЦ: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс таны төлөх татвар ингэж буурна
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах саналыг И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэллээ
Улсын хэмжээнд амаржсан эхийн тоо 3.9 хувиар буурчээ
ЗГ: “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах нээлттэй санал асуулга эхлүүлж буй талаар хэлэлцэж байна
Тоосгоны үйлдвэрийн авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх тул зам хаана
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна