Нэр бүхий этгээдүүд Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн 5 ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.
Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Иргэн та галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 5126-2425 тусгай дугаарт мэдээлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоосгоны үйлдвэрийн авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх тул зам хаана
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Нийгмийн стрессийг тайлах 150 минутын терапи: “Эмоци” продакшны “БҮГД ИНЭЭХ ДУРТАЙ” шоу тоглолт хөшгөө нээлээ
60 хоног цагдан хоригдсон иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарыг суллан, гадуур шалгаж эхэлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Сэтгэгдэл бичигдээгүй байна