Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,254 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,660 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 894 хэрэг шинээр нээж, 400 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 81, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Авлигын эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн талаар
С.А нь өөртөө хэрэглэх зорилгоор 2025 оны 8 дугаар сард ... аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан;
Б.Б нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан;
Ө.Ө нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс шингэн хэлбэртэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;
О.Э, М.Б, А.Б, Г.Ү нар нь бүлэглэн 2026 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыын агууламжтай, олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Б.Д нь 2026 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар дээрх бодисыг 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Play Time" шоу арга хэмжээний үеэр өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Э.Х нь 2023 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас худалдан авч, улмаар гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
О.Г нь 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирэхдээ "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор тээшиндээ нууж, улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар Э.Т А.Ц, Д.А нарт худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 дах хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд;
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна
Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ
Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна