Сүхбаатар аймгийн хэмжээнд залилах болон цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн энэ оны эхний 9 сарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд иргэдэд учирсан хохирол 1.72 тэрбум төгрөгт хүрчээ.
Нийт залилах гэмт хэрэг 15.5 хувиар өсөж 97 хэрэг бүртгэгдсэнээс цахим бус буюу иргэдтэй уулзаж, итгэлийг олох замаар үйлдэгдсэн залилан 69.8 хувиар нэмэгдэж нийт залилангийн 75.3 хувийг эзэлж байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах тохиолдол 5.7 дахин өсөж 40 хэрэг бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн хохирлын дийлэнх буюу залилангийн 57.7 хувь, хохирлын 87.7 хувь нь Баруун-Урт суманд бүртгэгдсэн бөгөөд тус сумын 7-р баг залилах гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байна.
Гэмт этгээдүүдийн гол ашиглаж буй арга хэлбэр нь цахим орчинд хуурамч линк, холбоос байршуулах эсвэл "Та азтан боллоо", "Судалгаанд хамрагдаад урамшуулал аваарай" гэх зэргээр хуурч, иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг авч дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах аргыг түгээмэл ашиглаж байна.
Хохирогчдын 61.9 хувийг 35-50 насныхан эзэлж байгаа ба эрсдэлтэй бүлэгт хувиараа хөдөлмөр эрхлэгч (29), малчин (25), төрийн албан хаагч (18) нар хамгийн ихээр өртжээ.
Иймд иргэд олон нийт цахим орчинд сонор сэрэмжтэй байж, ямар ч тохиолдолд нэг удаагийн нууц үг болон банкны мэдээллээ бусдад өгөхгүй байх, сэжигтэй холбоос мессежид итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна
Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ
Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна