Баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйдаа шуурхай мэдээлээрэй

Moderator
1 цаг 36 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан 1, малд халдсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иргэн та бүхэн сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг анхааруулж байна.

Баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйд холбогдох байгууллагад шуурхай мэдээлээрэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна