ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

Moderator
1 цаг 52 минутын өмнө

Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар нийт 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Тухайлбал,

  • Чулуун нүүрсний экспорт 82.3 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40.9 хувиар;

  • Зэсийн баяжмалын экспорт 1.98 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар;

  • Төмрийн хүдрийн экспорт 6.75 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар тус тус өсчээ

Screenshot 2026-10-08 102510
Screenshot 2026-10-08 102526

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна