Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин нарын 9 гишүүнээс 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Тус хуулийн төсөл нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах, цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхээс хязгаарлах, 13–16 насны хүүхдэд насанд нь тохирсон хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын оролцоог тодорхойлохоор тусгасан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон холбогдох салбарын төлөөллийн саналыг авч, олон улсын туршлага, судалгаанд тулгуурласан байна.
Уг зохицуулалт нь хүүхдийг нийгмийн сүлжээнээс бүрэн тусгаарлах бус, нас, хөгжлийн онцлогт нь нийцсэн, хамгаалалттай орчинд цахим оролцоог нь хангахад чиглэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар цахим дарамт, заналхийлэл, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг эрсдэлээс хүүхдийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна