“Тэрбум мод” тарих үндэсний өдрүүдийн намрын нээлт өчигдөр Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Арга хэмжээнд 1,072 хүн оролцож, 3,000 гаруй мод тарилаа.
Мод тарих арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Тэрбээр “Өрх бүр хашаандаа 5 мод тарья” уриалгыг дэмжиж, иргэн бүрийг мод тарих, ургуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, ард иргэдийн идэвх, зүтгэл, оролцооны үр дүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зорилгодоо хүрэхэд ойртож байгааг онцлов.
Энэ үеэр ойн мэргэжилтнүүд иргэдэд модыг зөв сонгох, тарих, услах, арчлах, хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар, мэдээлэл өгч, тарьсан модоо цаашид зөв арчилж, хамгаалах нь ургалтыг дэмждэг болохыг танилцууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаас гадна тарьсан модоо ургуулж, арчилж, хамгаалан урт хугацаанд тогтвортой ногоон байгууламж бий болгох зорилготой юм.
Ийнхүү намрын мод тарих өдрүүдийн хүрээнд нийслэл, орон нутагт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан мод тарих, ойжуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлууд үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНООС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХӨГЖИЛ – МАНЛАЙЛАЛ – ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ"
Ногоон автобусны А.Ганхуяг хорих ангид ялаа эдэлж байгаа
С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна