"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Орхон аймагт үргэлжилж байна

Moderator
3 цаг 53 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын хүрээнд “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөгийг Монгол орон даяар зохион байгуулж эхэллээ. Өчигдөр Дархан-Уул аймгийн иргэдэд хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дороос өгсөн бол өнөөдөр Орхон аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Иргэд нээлттэй өдөрлөгт ирснээр хувьцаа өвлөхөд бүрдүүлэх баримт бичиг, хувьцааны данс нээх, үлдэгдэл шалгах, нотариатын үйлчилгээ авах, хууль эрх зүйн зөвлөгөө болон хувьцааны үр өгөөжийн талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд болж буй энэхүү өдөрлөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Аймгийн нотариатын танхим болон үнэт цаасны компаниуд хамтран иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж байна. Өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан нийт 135 мянган иргэний хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна