Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирал 10 сарын 2-ны өдөр эхлэхэд 9 хоног үлдээд байна. Burger King Mongolia болон үндэсний сүлжээ М-Март нь Үндэсний дээд лигийн “Дархан Юнайтед” багийн ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий спонсорын хамтын ажиллагааны хүрээндy Burger King Mongolia болон М-Март нь Дархан Юнайтед багийн 2026–2027 оны Үндэсний дээд лигийн улирлын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн спортын оролцоог нэмэгдүүлэх, багийн ажиллагаа болон эерэг үнэт зүйлсийг сурталчлах чиглэлээр хамтарсан төсөл, идэвхжүүлэлтүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Макc Центр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Мишээл, Макс хүнс ХХК- ийн Гүйцэтгэх захирал С. Отгонжаргал: Спорт бол нэгдмэл сэтгэл, тэсвэр тэвчээр, багийн ажиллагааны бэлгэдэл. Бид залуу үеийг спортоор дамжуулан урамшуулах, хамтдаа хөгжих боломжийг бий болгоход энэхүү түншлэл чухал алхам болно гэж үзэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлага, залуучуудын хөгжил, спортын боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Дархан Юнайтед багийн үүсгэн байгуулагч М. Цолмон: Тус клуб нь зөвхөн мэргэжлийн түвшний тоглогчдыг бүрдүүлэхээс гадна өсвөр үеэс нь эхлэн тамирчдын суурь ур чадвар, зөв техник, тоглолтын ойлголтыг системтэйгээр хөгжүүлж, сагсан бөмбөгийн зөв тогтолцоог багаас нь төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг. Бидний энэхүү үзэл санаатай бидний энэхүү хамтрал нэгдэн байгаа нь Дархан Юнайтед багийн хувьд төдийгүй Монголын сагсан бөмбөгийн хөгжилд чухал дэмжлэг болж байна. Спортын үнэ цэн, багийн ажиллагаа, залуу тоглогчдын хөгжлийг дэмжих чиглэлд Burger King Mongolia болон үндэсний сүлжээ М-Марттай хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Ийнхүү Burger King Mongolia, M МАRT болон Дархан Юнайтед баг хамтдаа спортын үнэ цэн, багийн ажиллагаа, залуу үеийн оролцоог дэмжих шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Цэндбаатар, Мухаммад Якубов нарын тулаан арваннэгдүгээр сард болно
АЗХ-ны ерөнхийлөгч Э.Гадбадралын “5Z мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
“2026-2027” оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна