Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Moderator
3 цаг 58 минутын өмнө

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэдийн эрхэнд халдсан хэрэгт Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 30 хоног цагдан хорьсон билээ. Шүүхээс тэднийг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн нотлох баримтыг устгах, мөн гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэх эрсдэлтэй гэх үндэслэлээр цагдан хорьсон.

Улмаар прокуророос Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд энэ сарын 9-нд тэдний цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүхэд хүргүүлж, дээрх нэр бүхий хүмүүсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгасныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхийн эл шийдвэрийг үндэслэж дээрх иргэд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг өнөөдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна