Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум орчимд өчигдөр авто машин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг мөн өдрийн 21:40 цагт цурамд оруулж, 23:35 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 2100 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Манай улсад хавар, намрын улиралд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр болдог тул иргэд анхаарал болгоомжтой байхыг албаныхан санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна