9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Moderator
49 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 307 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал, Н.Б нь 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан бага насны хүүхдийг алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна