1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны төлөө хүчин зүтгэж явсан ахмад дайчны үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн илгээлтийг өнөөдөр Завхан аймагт хүндэтгэн гардууллаа.
Илгээлтээр ахмад дайчны Чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичиг болон “Бид ялав” медалийг үр хүүхдэд нь гардуулсан нь эх оронч өв, түүхэн гавьяаг үр хойч үед нь өвлүүлэн үлдээсэн хүндэтгэлийн үйл явдал боллоо.
Завхан нутаг Монголын баруун бүсийн түүхэн чухал төвүүдийн нэг, эх оронч уламжлал, төрийн түүхийн арвин өвтэй нутаг юм. Тиймээс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын гавьяаг төрөлх нутагт нь алдаршуулж, үр хүүхдэд нь түүхэн баримтыг нь гардуулж буй нь онцгой ач холбогдолтой.
1945 оны Чөлөөлөх дайн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд баталгаажуулахад түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан ахмад дайчдын алдар гавьяа үеийн үед мөнхөд дурсагдах болтугай.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна