Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ

Moderator
59 минутын өмнө

Урлаг, уран бүтээл, гадаад хэл, спортын дугуйланд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд 08:30-16:00 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна.

Хүүхдүүд багштайгаа уулзаж, зөвлөгөө авсны дараа сонгосон дугуйландаа бүртгүүлэх боломжтой. Мөн зарим дугуйлангийн бүртгэлийг цахимаар хийх бөгөөд удахгүй нээхээр төлөвлөжээ.

Дугуйлангийн төлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг 11-318275 дугаарын утсаар авах боломжтой.

Эх сурвалж: Монголын хүүхдийн ордон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна