Төрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний 09:00-18:00 цаг хүртэл С5 бүүтэд зохион байгуулна.
Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно. Үүнд:
✓ Ногоон санхүүжилт, зээлийн бүтээгдэхүүн, тусгай дансны дугаарын талаарх зөвлөгөө, мэдээлэл авах
✓ Малчны ногоон зээлд хамрагдаж, байгальд ээлтэй шийдлүүдийг хэрхэн бий болгосон сайн туршлагаасаа хуваалцах
✓ Өөрийн нэрийг Монгол калиграфикаар бичүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн ногоон шилжилтэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Харилцагч, иргэд та бүхнийг COP17-ын Ногоон бүсийн үзэсгэлэнгийн С5 бүүтэд хүрэлцэн ирж, Төрийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ сонирхолтой үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна