Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр энэ үеэр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой” гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангасан байна. Хурлын цэнхэр болон ногоон бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна.

.jpg)
Мөн шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулсан. COP-17-ын бэлтгэл ажлын хүрээнд 12 дэд хороо, дэд ажлын хэсэгтэй уялдаа холбоотой ажиллаж, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн төлөвлөлт, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг бүрдүүлээд байна. Түүнчлэн хурлын үеэр ажиллах 120 эмнэлгийн мэргэжилтнийг олон улсын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн сургалтад хамруулж, 1500 орчим албан хаагчид амилуулах суурь тусламжийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлсэн байна. Ийнхүү COP-17-ын бүхий л үе шатанд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай үед яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийг цаг алдалгүй хүргэх нэгдсэн зохион байгуулалт, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна