Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.
Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниуд болох "Мобиком" корпораци, "Скайтел" групп, "Юнител" групп, "Жи-Мобайл" ХХК, "ONDO" ХХК төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг.
Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжлээ. 150-150 тусгай дугаар, mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “НЗДТГ-тай үүрэн холбооны операторууд хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах энэхүү платформыг хэрэгжүүлэхэд, хотын иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж оролцож байна. Хот цаашид иргэдийг сонсохоос гадна бизнесийн байгууллагуудыг сонсдог шугамыг бий болгох саналыг дэвшүүллээ. Харилцаа холбооны салбарт бий болсон технологи, бизнесийн чадавхуудыг ашиглах боломжтой талаар мөн хэлэлцэн цаашид гүнзгийрүүлэн ажиллах талаар санал солилцлоо” гэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНООС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХӨГЖИЛ – МАНЛАЙЛАЛ – ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ"
Ногоон автобусны А.Ганхуяг хорих ангид ялаа эдэлж байгаа
С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна