“Явуулын оффис” өнөөдөр Яармагийн хуучин эцэст ажиллалаа

Moderator
7 цаг 46 минутын өмнө

“Явуулын оффис” өнөөдөр Хан-Уул дүүргийн Яармагийн хуучин эцэст ажиллалаа. 

Долоон иргэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл өгч, нэг төлбөр төлөгч иргэнд зөвлөгөө өгч 5.4 сая төгрөгийг бүрэн төлүүлж, тус иргэний хөрөнгийн эрхийг шуурхай сэргээж, ажиллагааг дуусгавар болгох арга хэмжээ авах талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, КИОСК машинаас 6 иргэнд лавлагаа өгөв. 

123 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч,  26 жолооны үнэмлэх хэвлэж, 11 иргэнд сэтгэл зүйн оношилгоо хийж, зөвлөгөө өгч, 114 иргэнд гарын авлага, танилцуулга материал тараажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна