2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ. Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үзүүлэлт болох 2019 онд бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин Монгол Улсад ирж байжээ.
Харин 2026 оны эхний найман сарын хугацаанд 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтийг 44,823 жуулчнаар буюу 7.8 хувиар давсан байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны бүтэн жилийн жуулчдын тоог 2026 оны наймдугаар сарын эхээр давсан нь Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын сэргэлт тогтвортой үргэлжилж байна.
Монгол Улс 2026 онд аялал жуулчлалын салбарын өсөлтийн шинэ амжилтуудыг тогтоосоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна