МҮОНРТ-ээр нэг хэсэг олны хүртээл болж, шуугиулж байсан “Тусгай салаа” киноны гол баатар Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймаг руу уран бүтээлийн ажлаар явж байгаад аваарт орсон тухай харамсалтай мэдээлэл хэвлэлээр түгэх болжээ. Хурд хэтрүүлсний улмаас машин нь хэд, хэд өнхөрч, жүжигчин Алтанхуяг 50 метрийн зайтай шидэгдсэн байдалтай байсан гэж албан эх сурвалж мэдээлсэн байна. Ийм хүнд ослоос амьд гарч чадсан нь жүжигчин залууг маань бурхан харжээ. Мөн Алтанхуягтай цуг дуучин Амина, Сэлэнгэ, Акбота явж байсан байна. Одоогоор биеийн байдал тийм ч сайнгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байна. Сүлд буюу жүжигчин Алтанхуяг, Амина нарт хурдан эдгэрч, уран бүтээлийн ажилдаа эргэн орохыг Монголынхоо бүх ард түмний өмнөөс хүсэн ерөөе.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө