Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан (2026.08.05) болжээ.
Бүлгийн хуралдаанаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан бүлгийн гишүүд асуулт асууж, санал байр сууриа илэрхийлэн, холбогдох мэдээллийг тодрууллаа.
Тухайлбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэлж, нийт ирүүлж буй өргөдөл, гомдлын 80 орчим хувийг 14 чиглэлд хамаарах 160 гаруй асуудал эзэлж байгааг онцоллоо. Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын уялдаа холбоо, хариуцлагатай ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн нийтийн тээвэр, нийтийн аж ахуй, цахилгаан эрчим хүчний үнэ тариф зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлаар ирүүлдэг санал, шүүмжлэл буурсан талаар мэдээлэл өглөө.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан “Төслүүдийн тооцоо, судалгаа маш чухал. Төсөл бүрийг нэг бүрчлэн нарийвчлан хэлэлцэх нь чухал” гэх саналыг гаргав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд Ерөний сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
Хүнсний хэрэгцээнд 15–20 мянган тонн мах бэлтгэн нөөцөлнө
"Арвайхээрийн дулааны станц" төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Өвөрхангай, Арханагй, Баянхонгор аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх замыг ашиглалтад орууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна