Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.563 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.422, орон нутагт 3136 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны наймдугаар сарын 5-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Эмнэлэгт 3 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 3 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5491 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3950, 5-9 насны 2002 хүүхэд, 15-19 насны 1930 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
Сэтгэгдэл бичигдээгүй байна