Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ

Moderator
2 цаг 25 минутын өмнө

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, уг нэвтрүүлгийн мөрөөр ЦЕГ, УЕПГ-аас шалгалтын ажиллагаа эхлүүлээд байсан. Тэгвэл уг нэвтрүүлэгт байсан Х.Санжсүрэн, Ганбаатар, Ч.Хантүмэн нарын 6 иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ. Харин нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгосон байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Цахим орчинд нийтлэгдсэн "Urban Talk" нэвтрүүлгийн үеэр нэр бүхий оролцогч нар "...өнчин таван охин олж байгаад монгол гэрт порно хийгээд тэрийгээ зарна..." гэх агуулга бүхий зүйл ярьж нийгмийн бухимдлыг төрүүлснийг мартаагүй байна.

Миний бие УЕПГ, ЦЕГ, Хүний эрхийн Үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар УЕП болон ЦЕГ-аас дараах хариуг ирүүлээд байна. Үүнд:

• Нэр бүхий 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжийн торгууль ногдуулсан.

• 1 хуулийн этгээдэд 1000 нэгжийн торгууль ногдуулсан.

• Мөн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Одоо шалгалт үргэлжилж байна.

Харин Хүний эрхийн Үндэсний Комисс болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос одоогоор албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Хүний эрх, нэр төр, нийгмийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн аливаа үйлдэлд хуулийн байгууллагууд бодитой, шуурхай хариуцлага тооцож, цахим орчны хяналт, зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай байна. Бид зүгээр нэг шуугиад өнгөрдөг байх ёсгүй.

Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл анхааралдаа авч, хяналт тавьж ажиллах болно.

Хуультай оронд хуулийн хэлээр л ярина" гэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.116
    36 минутын өмнө

    Зөв шүү. Торгоод өнгөрдөг биш хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.249
    15 минутын өмнө

    Irgen Zass sur tsarailsan pyldaguud.ene heden zaluug l ingene.Hytadad dagaar orvol taarna gd ZG said n amaaraa heleed suuj bhd shuuh.tsgdaa.tagnuul uo hiij bn.Sheesee saviruulaad aigaad bh uom.Uon said.gishuun bugdiig huraaj avaad.hatiutslaga neheh edtoi.Uchral daanch balchirdaj.eeree aigaad bh uom.Nam.zamd egsen handiv munge tui ch hamaagui.Hytadad negdeh gj yria n aimshig.

    Хариулах