УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжиж байна.
Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-оос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна.
Шинэчлэгдсэн циклээр сар бүр хэднээс хэдний хооронд тоолуурын бичилт хийх, нэхэмжлэл илгээх, төлбөр цуглуулах, төлбөрөө төлөхийг сануулах, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, төлөөгүй төлбөрт алданги ногдуулах зэрэг ажиллагаа хийгдэхийг зурагт тодорхой харуулав.

Борлуулалтын орлогыг хэрэглэгчдээс сар тутамд бүрэн хураан төвлөрүүлэх нь Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах эх үүсвэр болж байдаг. Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэхээс өмнө бид хэрэглэгч нэг бүрийн тоолуурын заалтыг биечлэн очиж авдаг байсан. Үүнд хүн хүч, цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Тиймээс нийт хэрэглэгчдээ өөр өөр хугацаатай 6 циклд хувааж борлуулалтын үйл ажиллагааг сар бүр жигд явуулдаг байсан.
Бид сүүлийн 20 жилийн турш мөрдөж ирсэн энэ тогтолцоог халж, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц илүү аюулгүй, илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг үзүүлэх зорилгоор ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүллээ.
Цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажиллагаа хүний оролцоогүй алсын зайнаас цахимаар явагдаж, бүрэн автомат төлөвт шилжих үйл явц бусад хэрэглэгчдийн хүрээнд удахгүй хэрэгжих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
Н.Наранбаатар: Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт 49 гаруй хувьтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна